МИАТ компани Сөүл, Пусан чиглэлийн нислэгээ цуцлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Солонгосын хойгийг чиглэж буй “Канүн” хар салхины аюулаас сэргийлэх, нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу МИАТ компани өнөөдрийн Улаанбаатар-Сөүл-Улаанбаатар чиглэлийн ОМ301/302, ОМ303/304, Улаанбаатар-Пусан-Улаанбаатар чиглэлийн ОМ311/312 нислэгийг цуцаллаа.
БНСУ-ын цаг агаарын нөхцөл байдал, байгалийн давагдашгүй
хүчин зүйлийн улмаас Сөүл, Пусан чиглэлийн дээр дурдсан нислэгүүдийг цуцалж
байгаад МИАТ компани хүлцэл
өчжээ.
Түүнчлэн, Нислэг
саатлын журмын дагуу тийз буцаах хураамжаас чөлөөлөх бөгөөд тийзийн өдөр, чиглэл солиулах тохиолдолд зорчигчид
тухайн суудлын ангиллын үнийн дүнгийн зөрүүг төлөхийг анхааруулжээ.