Яармагийн гүүрээс III цахилгаан станц хүртэлх замыг түр хаана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2016-09-17 10:59:51

Яармагийн гүүрээс III цахилгаан станц хүртэлх замыг өнөөдөр 23.00 цагаас есдүгээр сарын 18-ны  07.00 цаг хүртэл хөдөлгөөнийг түр хязгаарлахаар болжээ.

Зам засварын ажил хийхтэй холбогдуулан дээрх замыг түр хааж буй юм.   Хан-Уул дүүргийн III хорооны нутаг Чингисийн өргөн чөлөө буюу Яармагийн гүүрний хойд уулзвараас Дулааны III цахилгаан станцын уулзвар хүртэлх замыг хаах учир энэ үед жолооч нар бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Замын цагдаагийн газраас мэдээллээ.
 

 Б.Заяа

Холбоотой мэдээ