СҮХБААТАР: Спорт цогцолборын барилгын ажил дуусжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2024-05-21 16:21:55

Баруун-Урт, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Олон жил гацаанд байсан спорт цогцолборын барилгын ажлыг өнгөрсөн жилээс эрчимжүүлж, "Их модун" компанийн хамт олон жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажилласан. Тэгвэл барилгын болон гадна талбайн тохижилтын ажил дуусаж, улсын комисс ажиллахад бэлэн болжээ.


Улсын төсвийн 5,5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж буй тус цогцолбор нь нэгдүгээр давхартаа ажилчдын оффис, дугуйлангийн 30 танхимтай, хоёрдугаар давхартаа 700 хүний суудалтай заалтай. Бүх төрлийн спортын уралдаан тэмцээн, бөхийн барилдаан, шоу тоглолтууд зохион байгуулах боломжтой.



Гадна талбай нь 3000 га газрыг хамрах бөгөөд сагсны задгай талбай, автомашины зогсоол, явган хүний зам, амралтын хэсэг, ногоон байгууламж гээд бүгдийг цогцлоожээ. Уг тохижилтыг хийхийн тулд орон нутгийн 20 иргэнийг түр ажлын байраар хангасан байна.


Одоогоор цэвэрлэгээний ажил хийж байна. Хоёр хоногт дуусгана. Спорт цогцолборыг энэ сард ашиглалтад хүлээлгэн өгнө гэж гүйцэтгэгч компанийн төлөөлөл хэллээ. 

Холбоотой мэдээ