ГХЯ: Израилд буй монгол иргэдтэй холбоо тогтоон ажиллаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
b.tuul@montsame.gov.mn
2023-10-09 11:37:00

Улаанбаатар, 2023 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. Израилд одоогийн байдлаар манай улсын 200 гаруй иргэн байгаа бөгөөд монгол иргэдтэйгээ Анкарад суугаа ЭСЯ-аар дамжуулан холбоотой ажиллаж байна гэж ГХЯ-наас мэдээллээ.


Одоогоор үүсээд байгаа нөхцөл байдлын улмаас хохирсон иргэн байхгүй. Тус улсад онц байдал зарлаж нийтийн тээвэр, дэлгүүр, албан байгууллагууд ажиллахгүй, энгийн иргэдийг гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа аж. Аюулгүй байдлын үүднээс томоохон авиакомпаниуд нислэгүүдээ цуцалж хойшлуулжээ.


Иймд өөрийн орны иргэдийг оршин суугаа газраасаа гарахгүй, олон нийтийн газраар зорчихгүй байх, Израилын талын холбогдох байгууллагаас энгийн иргэдэд өгч буй анхааруулгыг чанд мөрдөж, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Хэрэв яаралтай туслалцаа дэмжлэг шаардлагатай болвол ГХЯ-ны +976-83042222, Анкара дахь ЭСЯ-ны +90-5340128408, Каир дахь ЭСЯ-ны +20-1120762664 дугаарын шуурхай утсаар болон dep10@mfa.gov.mn цахим шуудангаар холбогдох боломжтой гэлээ.




Холбоотой мэдээ