ОУВС Ойрхи Дорнодын эдийн засгийн төлөвийг эргэн харна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2023-12-02 12:56:49

ВАШИНГТОН, 2023 оны арванхоёрдугаар сарын 2 /AFP/. Израил-ХАМАС бүлэглэлийн хооронд мөргөлдөөн үргэлжилж байгаатай холбогдуулан Олон улсын валютын сан /ОУВС/ Ойрхи Дорнод, Хойд Африкийн бүсийн эдийн засгийн төлөвийг эргэн харна гэдгээ баасан гарагт мэдэгджээ.


Мөргөлдөөн бүс нутгийн оршин суугчид, эдийн засагт аль алинд нь ихээхэн үр дагавар учруулах боловч тэрхүү нөлөөллийн цар хүрээ маш тодорхойгүй хэвээр байна гэж ОУВС мэдэгдсэн байна.


Томоохон мөргөлдөөн нь бүс нутгийн эдийн засагт томоохон сорилт болдог гэдгийг уг мэдэгдэлд цохон тэмдэглээд,  цаашид хурцадмал байдлаас урьдчилан сэргийлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ.


ОУВС тус бүс нутгийн төлөв байдлыг ирэх нэгдүгээр сард гарах дараагийн хэтийн төлөвийн тайланг танилцуулахаас өмнө гаргах эсэхийг мэдэгдэлд тодорхой дурдаагүй байна.

Холбоотой мэдээ