Хэнтийн зарим суманд олон жилийн дундажаас ахиу цас орохыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-09-28 12:27:26

Ирэх сарын эхээр Хэнтий аймгийн Норовлин сумын зүүн өмнүүр Батноров, Баян-Овоо, Баянхутаг сум, Бэрх тосгоноор олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар дунджийн орчим хур тунадас нойтон цас орох орох төлөвтэй, цаашид цаг агаарын байдал дээрдэлгүй хүйтний эрч улам чангарах төлөвтэй байгааг аймгийн УЦУОШАлбанаас мэдээллээ.

Мөн ирэх сарын эхний арав хоногт нутгийн хойд хэсгээр сүүлийн арав хоногт нийт нутгаар цас орох төлөвтэй байна. Салхи эхний арав хоногийн эхэн болон дунд үед зарим газраар 21-14м/с хүрч ширүүснэ. Сүүлийн арав хоногийн эцсээр зарим газраар 16-18м/с хүрс ширүүсч шороон болон цасан шуурга шуурах төлөвтэй байгаа аж. Энэ зуны цаг агаарын нөхцөл, ургамалын ургалт болон бусад хүчин зүйлийн нөлөөгөөр Дархан, Галшар, Баянмөнх, Хэрлэн Баян-Улаан, Дэлгэрхаан сумдын бэлчээрийн даац хүрэлцээ муу гарчээ. Тиймээс  зарим сумдын нутгаар мал аж ахуйн өвөлжилт хаваржилтын нөхцөл хүндэрч болзошгүй байгааг аймгийн УЦУОШАлбанаас мэдээлж байна.

Иймээс хур тунадас ахиу орох нутгуудаар цас хайлмагтан мөстөж мал бэлчээрлэхэд болон тээврийн хэрэгсэлтэй зорчиход хальтиргаа гулгаа үүсч хүндрэлтэй байж болзошгүйг иргэд, малчдад анхааруулав.

Хэнтий аймаг О.Буянхишиг

Холбоотой мэдээ