ХӨВСГӨЛ: Хөвсгөлд 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2024-01-24 12:23:56

Мөрөн, 2024 оны нэгдүгээр сарын 24 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын төвөөс баруун зүгт 67 км-т өнөөдөр 12 цаг 15 минутад 4,1 магнитудын хүчтэй газар хөдлөв. 


Газар хөдлөлтийн чичирхийлэл  иргэдэд мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй байна.


Тус  аймагт  он гарсаар 4 магнитудаас дээш 3 удаагийн газар хөдлөлт бүртгэгдлээ.


Өнгөрсөн онд  3,5 магнитудаас дээш хүчтэй 33 удаа газар хөдөлсөн бөгөөд 10 гаруй нь Хөвсгөл нуур орчимд болсон гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.

 

 

Холбоотой мэдээ