Орон нутгийн зарим замын зорчих хэсэг хөлдөн, халтиргаа гулгаа үүсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-02-26 10:25:54

Улаанбаатар, 2024 оны хоёрдугаар сарын 26 /МОНЦАМЭ/. Мөрөн-Улиастай чиглэлийн авто замын 397-398 дахь километрт цэвдэг үүсэн, ус задарч, замын зорчих хэсэгт хөлдсөнөөр халтиргаа гулгаа үүсжээ.


"Завхан АЗЗА" ТӨХК тус хэсэгт гарч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр туслах зам гаргаж байна. Иймд жолооч нар тус замаар зорчихдоо хурдаа тохируулан, анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг сэрэмжлүүлэв. 


Түүнчлэн, Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваа, Мөрөн-Улиастай чиглэлийн Загастайн даваа, Улиастай-Алтай чиглэлийн Ганцын даваанд их хэмжээний цас орсон тул болгоомжтой зорчихыг анхаарууллаа. 

  




Холбоотой мэдээ