Малчдыг хэрэгцээт хүнс бараагаар хангаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2024-03-16 12:17:16

Улаанбаатар, 2024 оны гуравдугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Засгийн газраас үүрэг болгосны дагуу БОАЖЯ зудтай нутгийн иргэд, малчдад хүнд цаг үед хэрэгцээт зүйлсийг нь хүргэлээ.


Мөн хотонд байгаа мал төдийгүй хоол, тэжээлийн дутагдалд орсон буга, согоо, зэрлэг ан амьтдад өвс, тэжээл дөхүүлж, малчдын өмнө тулгарсан хүнд нөхцөлийг даван туулахад нь дэм болохоор тулгамдсан асуудлыг хамтдаа шийдэж байгааг тус яам мэдээлэв. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Цэцэрлэг суманд зудын нөхцөл байдал хүнд байгаа бөгөөд нийт 296400 толгой малтай, отроор 68900 толгой мал өвөлжжээ. Одоогоор 11000 гаруй толгой мал, отроор 2000 аад мал хорогдоод байгаа. Цасны зузаан тал газраа 30-40 см, гуу жалгандаа 70-100 см байгаа аж. 

Холбоотой мэдээ