АРХАНГАЙ: Хадгалах хугацаа дууссан 349 ширхэг бүтээгдэхүүнийг устгажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2024-05-22 12:23:58

Эрдэнэбулган, 2024 оны тавдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. “Хүнсний аюулгүй байдал” гурван сарын аян үргэлжилж байна. Аян өнгөрсөн 3 дугаар сараас эхэлсэн. 

 

Тус аяны хүрээнд аймгийн ХХААГ-аас ХХААХҮЯ-ны Салбарын хяналтын газартай хамтран Ихтамир, Тариат, Эрдэнэбулган сумын хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч 12 аж ахуйн нэгж, 35 иргэнийг хамруулан холбогдох хууль, стандарт, дүрэм, журмын хэрэгжилтийн байдалд төлөвлөгөөт бус хяналт хийжээ.

 

Шалгалтаар хадгалах хугацаа дууссан импортын цэлцэгнүүр, соруултай болон лаазтай ундаа, ууттай орос чихрүүд, компот, нийслэл, сэрүүн шар айраг, гурилан бүтээгдэхүүн зэрэг 51 нэр төрлийн 349 ширхэг, 1 566 900 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж, хүний амь, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх эрсдэлээс урьдчилан сэргийлэн хураан авч, сумын Засаг даргын дэргэдэх устгалын комисст шилжүүлжээ.

 

Хяналт шалгалт үргэлжилж байна.

Холбоотой мэдээ