ДОРНОГОВЬ: Бүрдэнийн элсний сувилал үйлчлүүлэгчдээ хүлээн авч эхэлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-06-24 16:13:45

Сайншанд, 2024 оны зургаадугаар сарын 24 /МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг Бүрдэнийн элсний сувилал үйлчлүүлэгчдээ зургаадугаар сарын 21-нээс эхлэн хүлээн авчээ. Сувилал Улаанбаатараас 356, Сайншандаас 110 км-т оршино.


Тус сувилал нь ирэх наймдугаар сарын 2-ныг хүртэл нэг удаагийн ээлжээр 5-6 хоногийн хугацаатай амрагчдыг хүлээн авч үйлчилж байгаа бөгөөд зуны турш 6-7 ээлжийг хүлээн авахаар төлөвлөжээ. Хоногийн төлбөр нь хүүхэд, том хүнээс шалтгаалж 35600-75000 төгрөгийн үнэтэй.


Бүрдэнийн элс бол бөөрний хурц архаг үрэвсэл, үе мөч зэргийг анагаах шидтэй болохыг улсын Клиникийн гуравдугаар эмнэлгийн эмч нар судалж тогтоосон байдаг. Элсэн сувиллын орчмын газрыг 2011 онд байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авсан нь нутгийн унаган эко системийг хадгалж үлдэх, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулах боломжийг бүрдүүлсэн. Бүрдэнийн амралтыг “Дагшин-Эрдэнэ” орон нутгийн өмчит компани хариуцан ажилладаг. 


Холбоотой мэдээ