СЭЛЭНГЭ: Нийт сонгогчийн 60 гаруй хувь нь саналаа өгөөд байна

СОНГУУЛЬ 2024
otgontsetseg@montsame.mn
2024-06-28 20:16:22

Сүхбаатар, 2024 оны зургаадугаар сарын 28 /МОНЦАМЭ/. УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт оройн 20.50 минутын байдлаар Сэлэнгэ аймагт 60.1 гаруй хувь нь саналаа өгөөд байна.

 

Сэлэнгэ аймгийн хувьд 71231 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэлтэй байгаагаас 40 гаруй мянган сонгогч саналаа өгөөд байна. 

 

Аймгийн хэмжээнд 62 хэсгийн хороонд 556 төрийн албан хаагч сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулахад оролцож байна.

 

Одоогоор ямар нэгэн зөрчил гараагүй, санал хураалтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна хэмээн аймгийн Сонгуулийн хорооноос мэдээллээ.      

 

Холбоотой мэдээ