СЭЛЭНГЭ: Нэг сая нарсны тарьцаар 400 га талбайг нөхөн сэргээжээ

ТЭРБУМ МОД
otgontsetseg@montsame.mn
2024-07-08 09:23:07

Сүхбаатар, 2024 оны долоодугаар сарын 8 /МОНЦАМЭ/. "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнийг дэмжих сангийн хөрөнгөөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг суманд 400 га талбайг ойжуулсан байна. 

 

2024 оны 6 дугаар сард Тэрбум мод сангаас Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Өрлөг, Саалийн Эрээн, Дүгэрээ зэрэг байршилд нийт 400 га доройтсон ойг нэг сая нарсны тарьцаар нөхөн сэргээжээ.

 

Уг төслийг Сэлэнгэ аймгийн ЗДТГ, аймгийн БОАЖГ, мөн орон нутгийн 4 аж ахуйн нэгжтэй хамтран гүйцэтгэсэн байна.

 

Дээрх ажлыг ойжуулалтын ажил гүйцэтгэлийн гэрээний дагуу хийсэн бөгөөд "Өргөн Сэлэнгэ" ХХК, "Ойн хүрэм" ХХК, "Говийн улиас" ХХК, Бугант номин" ХХК-иуд нэг сая тарьцаар доройтсон ойг нөхөн сэргээх ажлыг амжилттай хийжээ. 


Холбоотой мэдээ