Нийтийн тээврийн 33 чиглэлийг түр өөрчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
b.munkhzul@montsame.gov.mn
2024-07-19 09:05:15

Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Авто замын өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийж буйтай холбогдуулан нийтийн тээврийн 33 чиглэлд түр хугацаанд өөрчлөлт оруулсан байна.


Тухайлбал, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Чингисийн өргөн чөлөө, УДЭТ-ын зүүн талын авто замыг 2024 оны долоодугаар сарын 19-ний 06:00 цагаас долоодугаар сарын 22-ны өдрийн 06:00 цаг хүртэл хааж авто зам өргөтгөл, шинэчлэлтийн ажил хийж эхлэв. Тиймээс тус замаар зорчдог нийтийн тээврийн 16 чиглэл түр хугацаанд өөрчлөлт оруулж байна. Зам засварын ажил дуусах хүртэл дээр замаар зорчдог нийтийн тээврийн хэрэгслүүд Олимпын гудамжаар зорчих аж.


Түүнчлэн Баянгол дүүрэг, 8, 13, 14, 15, 17, 18, 19, 32 дугаар хороо, Энэбишийн өргөн чөлөө, Ард Аюушийн өргөн чөлөөний авто замыг өнөөдрийн 23:00 цагаас эхлэн энэ сарын 22-ны 06:00 цаг хүртэл хааж байгаа тул тус замаар зорчдог нийтийн тээврийн 17 чиглэлийн хөдөлгөөнийг түр өөрчилсөн байна. Энэ хугацаанд нийтийн тээврүүд IV болон VI бичил хорооллын замаар зорчих юм. 

Холбоотой мэдээ