Гавьяат тамирчин Э.Цэндбаатарын 11 дэх тулаан наймдугаар сард болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар, 2024 оны долоодугаар сарын 19 /МОНЦАМЭ/. Мэргэжлийн бокст 10 тулаанд ялалт байгуулсан гавьяат тамирчин Э.Цэндбаатарын ээлжит тулаанаа ирэх сард хийхээр бэлтгэлдээ оржээ.
Харин өрсөлдөгч болон тулааны эцсийн тов хараахан тодорхой болоогүй байна.
Түүний хувьд өнгөрсөн тавдугаар сард “WBC”-ийн хөнгөн жингийн Хойд Америкийн аварга шалгаруулах тэмцээнд мэргэжлийн бокст 17 ялалт байгуулсан Алберто Меркадотой тулалдаж гуравдугаар үед ялсан байдаг. Түүний өрсөлдөгчийн зовхи нь сэтэрсний улмаас эмч тулааныг зогсоосон юм.
10 дараалан
ялалт байгуулсан тэрбээр наймдугаар сарын сүүлчээр 11 дэх тулаанаа хийхээр
болсноо мэдэгдээд бэлтгэл сургуулилтаа хийж байна. Э.Цэндбаатар гавьяат Тайландын
Бангкокт болсон олимпын эрхийн тэмцээнд ялагдсанаар Парисын рингэнд гарах
мөрөөдлөө биелүүлж чадаагүй юм. Улмаар сонирхогчийн боксоор дахин тэмцээнд
оролцохгүй гэдгээ илэрхийлсэн байдаг.