Охидын өдрийг “Хайр ийм өнгөтэй” сэдвийн дор тэмдэглэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2016-10-12 16:18:58

Ховд  аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын “Залуучуудын хөгжлийн төв”     “Дэлхийн охидын өдөр”-ийг энэ жил “Хайр ийм өнгөтэй” сэдвийн хүрээнд зохион байгуулж, иргэд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллага, оюутан, сурагчдын  төлөөллийг үйл ажиллагаандаа  оролцуулж байна.   

Охидын өдөрт зориулсан үйл ажиллагаанд хүрэлцэн ирсэн хүмүүс “Чимээгүй хашгираан”,   “Хайр имй өнгөтэй”, “Таны үргэлжлэл...”, “Зөвлөгөө мэдээлэл” гэсэн дөрвөн өртөөгөөр зочилжээ. Мөн хүчирхийлэлтэй холбоотой зураг, видеог байршуулсан танхим, Хүчирхийллийн бус аргыг харуулсан зураг, видеог байршуулсан танхимуудаар орж  харьцуулалт хийсэн нь сонирхолтой байв.

Охидын өдрийг тэмдэглэж буй гол зорилго нь Олон нийтэд Охидын эрхийн зөрчлийн  талаарх мэдээллийг хүргэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх, охидын үнэ цэнэ,  тэднийг хүндэтгэн  хайрлахын утга учрыг сурталчилах, үзэл бодлыг  нь сонсох, оюун ухаан  бие  бялдрын өв тэгш хөгжилтэй, зорилго тэмүүлэлтэй, хүчирхэг эмэгтэйчүүд  болгох, Өсвөр насны охидуудад болзошгүй эрсдэлээс өөрийгөө хамгаалах, урьдчилан сэргийлэх тухай  мэдээлэл өгөхөд чиглэгдлээ.

Нэгдсэн Үндэсний Байгууллагын санаачилгаар Дэлхий нийтийн анхаарлыг охидын асуудалд  хандуулахын  тулд  2011 оноос эхлэн жил бүрийн 10 сарын 11-ний өдрийг Олон улсын  охидын эрхийг  хамгаалах өдөр болгон тунхагласан. Энэхүү өдрийг  манай  улс 2012 оноос  эхлэн  жил бүр тэмдэглэж  байгаа юм. 

А.Бямбасүрэн

Холбоотой мэдээ