БНСУ Кубатай анх удаа санамж бичигт гарын үсэг зурлаа

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
nyamtulga@montsame.mn
2016-10-14 12:50:22

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ болон Куба улс эдийн засгийн хөтөлбөрийн талаар дээд түвшний хэлэлцээр байгуулж, бүрэн хэмжээний түншлэлийн эх суурийг тавилаа гэж БНСУ-ын Сангийн яам мэдэгдэв.

Гавана хотод өчигдөр болсон ёслолын арга хэмжээний үеэр Зүүн Хойд Азийн орнуудын хэрэгжүүлдэг эдийн засгийг хөгжүүлэх туршлагыг хуваалцах тухай санамж бичигт хоёр тал гарын үсэг зурсан байна.

Энэ нь албан ёсоор дипломат харилцаа тогтоогоогүй байгаа тус хоёр улсын Засгийн газрын хооронд байгуулсан анхны санамж бичиг болж байгаагаараа онцлог юм.

БНСУ өнгөрсөн жилээс хойш Кубад эдийн засгийн бодлогын талаар зөвлөмж өгч байсан боловч энэ хамтын ажиллагаа нь тодорхой хэмжээнд хязгаарлагдмал байжээ.

Энэ санамж бичгийг байгуулсан нь Кубатай хамтран хэрэгжүүлж буй тодорхой төслүүдэд учирч буй хүндрэл саадыг арилгах болно гэж БНСУ-ын Сангийн яамны албаны хүн мэдэгдэв.

Уг баримт бичиг нь Өмнөд Солонгосын аж ахуйн нэгжүүд Кубад бизнес эрхлэхэд тус дөхөм болох юм.

Д.Нямтулга

 

Холбоотой мэдээ