Ирэх онд 27 сургууль, 48 цэцэрлэг ашиглалтад оруулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлаанбаатар, 2024 оны аравдугаар сарын 9 /МОНЦАМЭ/. 2024-2025 хичээлийн жилд улс болон нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 27 сургууль, 48 цэцэрлэгийг шинээр ашиглалтад оруулна.
Дээрх сургууль, цэцэрлэгийг ашиглалтад оруулснаар 16400 суудал, 7350 ор нэмэгдэх юм. Тэгвэл өнөөдрийн байдлаар нийслэлд 15 цэцэрлэг, долоон сургуулийн барилга ашиглалтад оруулжээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүрэгт хоёр цэцэрлэг, Баянзүрх дүүрэгт нэг цэцэрлэгт ашиглалт орж, хүүхдүүдээ хүлээн авсан байна.
Харин нийслэлийн
орон сууцны хороолол, хүн амны нягтрал ихтэй таван дүүргийн найман байршилд
44870 ам.метр газар чөлөөлөн, нийслэлийн 2024 оны төсвийн тодотголоор зургаан сургууль, нэг цэцэрлэгийн барилга барих хөрөнгө баталсан. Эдгээрээс оршин суугчдын хамгийн их хүлээж
байгаа нь “Баянмонгол” хорооллын орчим барих 640 хүүхдийн суудалтай сургууль, “Алтай”
хотхон орчимд барих 960 хүүхдийн суудалтай сургууль юм.