ДУНДГОВЬ: Залуучуудыг сонгуульдаа идэвхтэй оролцож, саналаа өгөхийг уриаллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2024-10-11 17:53:56
altantogos

Мандалговь, 2024 оны аравдугаар 11 /МОНЦАМЭ/. Орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалтын явц Дундговь аймагт 17 цаг 24 минутад 53,9 хувьтай байна. Нийт 15842 сонгогч саналаа өгчээ.


Санал өгвөл зохих нийт эрэгтэйчүүдийн 50,3, эмэгтэйчүүдийн 57,4 хувь нь санал өгсөн байна.


Насны ангиллаар нь авч үзвэл 18-19 насныхны 35,2, 20-24 насныхны 29,4, 25-29 насныхны 35,4, 30-34 насныхны 45,8 хувь нь саналаа өгсөн бол 60-аас дээш настай ахмадууд сонгуульдаа идэвхтэй оролцож, ирц нь 70-аас дээш хувьтай байна.


Хамгийн олон сонгогчтой Сайнцагаан сумын хувьд сонгуулийн ирц хамгийн бага буюу 47,1 хувьтай байгаа бол Цагаандэлгэр сумын сонгогчдын ирц хамгийн өндөр 67,2 хувьтай байгаа юм.


Дундговь аймгийн сонгуулийн хорооноос залуучууд, ялангуяа 20-24 настай залуучуудын оролцоо муу байгааг онцолж, залуучуудыг сонгуульдаа оролцож, саналаа өгөхийг уриаллаа.  

Холбоотой мэдээ