ОРХОН: Төрийн албанд тогтвортой ажилласан албан хаагчдад нийгмийн дэмжлэг олголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНБаян-Өндөр, 2024 оны 10 дугаар сарын 21 /МОНЦАМЭ/ Аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал төрийн албанд 25-аас дээш жил ажилласан 16 албан хаагчдад 116 сая төгрөгийн дэмжлэг олголоо. Үүнийг “Төрийн албан хаагчийн хөгжлийн хөтөлбөр”-ийн хүрээнд олгож байгаа юм.
Нийгмийн дэмжлэгт БОЭТ-ийн үйлчлэгч,
Орхон аймаг дахь Төрийн аудитын газрын жолооч, Гаалийн газрын үйлчлэгч,
УЦУОШГ-ын цаг уурын техникч, ХТГ-ын хог хаягдлын жолооч, зам талбайн үйлчлэгч нар хамрагдаж байна.
Мөн төрийн 11 байгуулагын 11 албан хаагчийг гадаад
улсад туршлага судлуулахаар болжээ. Монгол Улсын Засгийн газраас
хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д туссан “Төрийн бүтээмжийн
сэргэлт”-ийн хүрээнд Орхон аймаг “Төрийн албан хаагчийн хөтөлбөр”-ийг хоёр дахь
жилдээ хэрэгжүүлж байна.
Хөтөлбөрийн зорилго нь төрийн албан хаагчийн ажиллах
нөхцөлийг сайжруулах, ур чадвар, бүтээмжийг дээшлүүлэх, нийгмийн баталгааг нь
хангах, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэхэд чиглэж байгаа юм.