СҮХБААТАР: Эхний 10 сарын байдлаар 5245 жуулчин Дарьгангыг зорьжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАРБаруун-Урт 2024 оны арваннэгдүгээр сарын 7 /МОНЦАМЭ/. Сүхбаатар аймгийн аялал жуулчлалын гол бүс нутаг бол Дарьганга сум. Алтан овоо, Шилийн богд, Ганга нуурыг жилийн дөрвөн улиралд аялагч, жуулчид
зорин очдог. 2024 он гарсаар эхний арван сарын
байдлаар 5245 жуулчин иржээ.
Жил бүрийн долоо наймдугаар сар болон сар шинийн баярын дараа шинийн 3-наас 15-ны хооронд тус чиглэлд жуулчид хамгийн их очдог.
Өнгөрсөн жил 13 мянган орчим жуулчин ирж байсан. Энэ жилийн хувьд
ийнхүүхоёр дахин бага байгаа нь өнгөрсөн өвөл цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан Алтан
овоо, Шилийн богын чиглэлд зам хаасантай холбоотой. Нөгөө талаар 5245 гэдэг тоо бол зөвхөн Дарьгангын байгалийн
цогцолборт газрын хамгаалалтын захиргаанаас тасалсан тасалбарын тоо юм. Өөрөөр хэлбэл иргэн бүрийн тоогоор тасалбар олгодог бөгөөд тасалбар аваагүй иргэн өдий тооны байх магадлалтай гэж үзэж байгаа юм.