ДОРНОГОВЬ: Өсвөрийн тамирчид дэлхийн аваргын тэмцээнээс мөнгөн медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2024-11-11 09:21:51

Сайншанд, 2024 оны арваннэгдүгээр сарын 11 /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо энэ оны 11 дүгээр сарын 6-16-ны өдрүүдэд болж байгаа бүсний ангилалтай жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний өсвөр үеийн -48 кг-ын жинд Дорноговь аймгийн Г.Энгүүн, -57 кг-ын жинд барилдсан М.Өэлүн нар мөнгөн медаль хүртлээ.


Дэлхийн аварга шалгаруулах тус тэмцээн өсвөр үе, насанд хүрэгчид, мастер гэсэн гурван насны ангиллаар болж буй бөгөөд дэлхийн 137 орны 9000 тамирчин 11 өдрийн турш бүх нас, бүсний ангилалд өрсөлдөж байгаа аж. Манай улсаас найман аймгийн 114 хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид оролцож буй бол Дорноговь аймгаас 14 тамирчин оролцож байгаа юм.


Жюү жицүгээр хичээллэснээр тухайн хүн ямар ч нөхцөлд биеэ хамгаалах чадвартай болдог төдийгүй тэсвэр тэвчээртэй, зориг тэмүүлэлтэй болгодог байна.

Холбоотой мэдээ