Явуулын үйлчилгээ гараандаа бэлэн

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2016-10-20 14:24:32

Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Соёлын төвийн хамт олон гэртээ суугаа ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ хүрч үйлчлэх үйлчилгээг жил бүр уламжлал болгон явуулж хэвшүүлжээ.

Баянгол сумын Соёлын төвийн хамт олон "Танайд хүрч үйлчилнэ" уриан дор энэхүү арга хэмжээгээ жил бүр явуулсаар иржээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд гэртээ суугаа ахмад настнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд соёл урлаг, нүүдлийн номын сангийн үйлчилгээг үзүүлэх зэрэг арга хэмжээ зохион байгуулдаг байна. Тус сумын хэмжээнд 290 хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 300 гаруй хүүхэд, 100 гаруй ахмад настан байдаг бөгөөд эдгээр иргэдэд хүрч үйлчлэх үйлчилгээг графикийн дагуу үзүүлэхээр 2016 оны явуулын үйлчилгээгээ явуулахад бэлэн болжээ.    

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

Холбоотой мэдээ