Мөрөн суманд 1075 хүүхэд сургуулийн алтан босгыг алхав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
montsame_user@montsame.mn
2015-09-04 15:02:09

Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ЕБС-д 9109, сургуулийн өмнөх боловсролд 3300 гаруй, нэгдүгээр ангид 8 сургуулийн 28 бүлэгт 1075 сурагч шинээр элсэн оров.

Энэ хичээлийн жилд Мөрөн суманд улсын 12 цэцэрлэг, хувийн 4 цэцэрлэг хүүхэд багачуудаа хүлээн авч байгаа хэдий ч сургуулийн өмнөх боловсролыг эзэмшиж чадахгүй хүүхдүүд нэлээдгүй үлдэж байна. Хүүхэд багачуудад цэцэрлэгийн хүрэлцээ муу байгаагаас бүтээн байгуулалтад ихээхэн анхаарч энэ хичээлийн жилд 1 цэцэрлэг, 2 дотуур байр, 1 спорт зал ашиглалтад орох ажээ.

Б.Гантуяа

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд