С.Сарнай “Miss & Mrs Asia Noble Queen International”-ийн тэргүүн титэм хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭЗагвар өмсөгч С.Сарнай “Miss & Mrs Asia Noble Queen International” олон улсын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцон тэргүүн титмийн эзнээр шалгарлаа.
Энэхүү тэмцээний эцсийн шатны шалгаруулалт 10 дугаар сарын 21-ний өдөр Малайз улсын Куала Лумпур хотноо болж шилдгүүдээ тодруулсан юм.С.Сарнай “Miss & Mrs Asia Noble Queen International” тэмцээний тэргүүн байрын шагналаас гадна "Popular miss" шагналын эзэн болсон байна.
Д.Өлзий