ОРХОН: Марш тактикийн тэмцээнд 200 гаруй албан хаагч оролцов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
Баян-Өндөр, 2025 оны гуравдугаар сарын 17 / МОНЦАМЭ/. Төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын дунд уламжлал болгон зохион байгууллаа.
Орхон аймгийн Засаг даргын нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн аварга тасаг" шалгаруулах тэмцээнийг аймгийн цэргийн штабаас зохион байгуулж, хоёр дахь өдрөө амжилттай болж өндөрлөлөө.
Батлан хамгаалах яамнаас 2025 оныг “Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил” болгон зарласантай холбогдуулан Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 104 жилийн ойг угтан олон талт үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Тэмцээн эхний өдрөө гарааны өмнөх ажиллагаа жагсаалын болон гардан тулааны үзүүлэх тоглолтоор эхэлсэн бол хоёр дахь өдрөө 10 км марш гүйлт, байрзүйн координат олох зэрэг 10 гаруй төрлөөр 11 байгууллагын 200 гаруй тамирчин тэсвэр хатуужил, ур чадвараа дайчлан өрсөлдлөө. Жилээс жилд марш тактикийн тэмцээнд оролцогч албан хаагчдийн ур чадвар өсөж буйг зохион байгуулагчид онцоллоо.