Эрүүл хүнс үзэсгэлэн худалдаа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-27 16:09:44

Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн хүрээнд Дорнод аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн хөнгөн үйлдвэрийн газар "Эрүүл хүнс-Эрүүл Монгол хүн- Үндэсний үйлдвэрлэл" өдөрлөгийг амжилттай зохион байгууллаа. 

Энэхүү үйл ажиллагаанд орон нутгийн хөдөө аж ахуйн салбарт үйлдвэрлэл эрхлэгч 15 аж ахуй нэгж хувиараа бизнес эрхлэгчид оролцжээ. Өдөрлөгийн арга хэмжээний үеэр Монгол Улсын Засгийн газрын 100 хоногийн хугацаанд Хүнс, хөдөө аж ахуйн салбарт хийгдсэн улсын болон аймгийн хэмжээний ажлын тайланг ард иргэдэд танилцуулсан юм.Өдөрлөгийн үеэд Дорнодын  хүнс үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж компаниуд оролцож бүтээгдэхүүнээ танилцуулж хямдралтай үнээр худалдаа хийсэн байна.

Сүүлийн жилүүдэд тус аймгийн хүнсний салбар боломжийн түвшинд хөгжиж байгаа. Өөрийн аймаг төдийгүй хөрш зэргэлдээ аймаг, хотод салбараа нээсэн аж ахуй нэгжүүд ч бий. Тухайлбал Дорнод гурил компанийн бүтээгдэхүүн Улаанбаатар хот болон Сүхбаатар аймгуудад өөрийн салбараа нээж иргэдэд бүтээгдэхүүнээ хүргэж байгаа. Мөн “Бабуб” ХХК хөрш зэргэлдээ гурван улсын үзэсгэлэн худалдаанд аймгаа төлөөлөн БНХАУ-ын Манжуур хотод болсон үзэсгэлэн худалдаанд амжилттай оролцож шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч байсан юм.

Б.Туяа

Холбоотой мэдээ