СЭЛЭНГЭ: Жил бүрийн усны өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөнддөг

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-03-21 14:46:06

Сүхбаатар, 2025 оны гуравдугаар сарын 21 /МОНЦАМЭ/. Дэлхийн усны өдрийг анх 1992 онд НҮБ-ын Хүрээлэн буй орчин, Хөгжлийн тухай олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байдаг.

 

Улмаар 1993 оны 3 дугаар сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлажээ.

 

Жил бүрийн энэ өдрөөр цэвэр усны тухай тодорхой онцлог сэдвийг хөндөн олон нийтэд тайлбарлан таниулж ирсэн байна.

 

Тодруулбал, 2015 онд энэ өдрийг "Ус ба тогтвортой хөгжил", 2016 онд “Сайн ус-Сайн ажлын байр”, 2017 онд “Бохир ус”, 2018 онд “Байгальд ээлтэй-Усны шийдэл”, 2019 онд “Цэнгэг ус-Тэгш хүртээмж”, 2020 онд “Ус ба Уур амьсгалын өөрчлөлт”, 2021 онд “Усны үнэлэмж, үнэ цэн”, 2022 онд “Газрын доорх ус”, 2023 онд “Өөрчлөлтийг хурдасгая”, 2024 онд "Ус ба энхтайван" уриан дор тэмдэглэн өнгөрүүлжээ.

 

Тэгвэл энэ 2025 онд Дэлхийн усны өдрийг Glaciers Preservation буюу “Мөстөлийн хайлалтын усыг хуримтлуулж нөөцөлье” уриан дор нэгдэн дэлхийн улс орнууд тэмдэглэхээр болсон байна. 


Тодруулбал энэ жилийн тухайд зарлаж буй уриан дор мөстөлийн хайлалтын усыг хуримтлуулах, урсцын тохиргоо хийх.

Мөн хөв цөөрөм байгуулах замаар уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицож усны нөөцөө хамгаалах чиглэлд бүхий л бодлого, зорилтоо чиглүүлэн ажиллахаар төлөвлөжээ.

 

Холбоотой мэдээ