Ирэх сараас эхлэн Манжуур хот руу тогтмол зорчино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-10-27 18:23:30

Ирэх 11-р сараас эхлэн БНХАУ-ын Манжуур хот руу авто тээврийн хэрэгслээр тогтмол аялах маршрут нээгдэж зорчигчид тээвэрлэхээр боллоо.

Саяхан болсон Авто тээврийн үндэсний төвөөс “Засгийн газрын 100” дахь хоногт хийсэн ажлын тайлангийн үеэр тус төвийн захирал П.Дэлгэрнаран энэ талаар мэдээлсэн юм. Манжуур хот бол Зүүн хойд хятадын аялал жуулчлалын томоохон бүс нутаг. Сүүлийн жилүүдэд тус улсыг зорих Монголчуудын тоо ихэссэн. Дорнод аймгийн Чойбалсан сумын нутаг Ар хашаатын хилийн боомтоор Манжуурыг зорих худалдаа наймаа, аяллынхан Алтан эмээл хотоор дамжин Манжуур хүрдэг. Голдуу Дорнодын иргэд арилжаа наймааны ажлаар тус хотыг зорьдог байсан бол ийнхүү аялал жуулчлалд зориулж шинэ гарц нээж байгаа юм байна.

Монгол Улс, БНХАУ-ын авто тээврийн газрынхны 30 дахь удаагийн уулзалтаар дээрх асуудлыг шийдэж ийнхүү тогтмол зорчих боллоо.

Б.Туяа

 

 

 

Холбоотой мэдээ