Ой, хээрийн түймрийн гаралт өнгөрсөн оныхоос 35 хувиар нэмэгджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
b.munkhzul@montsame.gov.mn
2025-05-07 12:37:07

Улаанбаатар, 2025 оны тавдугаар сарын 7 /МОНЦАМЭ/. ОБЕГ-аас ой, хээрийн гал түймрийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.


Сэлэнгэ аймгийн Ерөө, Түшиг суманд гарсан ой, хээрийн түймрийг унтраах ажиллагаанд 272 алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа аж. Түймрийн тархалтыг зогсоож, хяналтад авсан бөгөөд нэмж Өвөрхангай, Баянхонгор аймгийн Онцгой байдлын газрын 30 гаруй алба хаагч үүрэг гүйцэтгэхээр өчигдөр хөдөлсөн байна.


Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү ярихдаа, “1859 удаагийн гал түймрийн тохиолдол бүртгэгдсэнээс 1774 нь обьект, 85 нь ой, хээрийн түймэр юм. Өнөөдрийн байдлаар хээрийн хоёр түймэр асаж байна. Гарсан түймрийг нуусан гэх ташаа мэдээллийг сошиалд гаргасан. Та бүхэн бодит мэдээллийг албаны эх сурвалжаас авч байхыг хүсье. Ой хээрийн түймрийн тухайд 12 аймгийн 57 суманд 87 түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оныхтой харьцуулахад 35 хувиар өссөн байна” гэв.


Тэгвэл обьектын түймрийн 14.5 хувь нь өнжмөл өвс, хог хаягдалтай холбоотой аж.  Тиймээс хаврын хуурайшилттай байгаа энэ үед анхаарал, сэрэмжээ өндөр түвшинд байлгахыг ОБЕГ-аас анхаарууллаа. 

Холбоотой мэдээ