Сайнцагаан сумын Засаг даргад Р. Мөнхтогтохын нэрийг дэвшүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬДундговь аймгийн төв Сайнцагаан сумын ИТХ- ын анхдугаар хуралдаан өчигдөр хуралдаж, Сайнцагаан сумын Засаг дарга бөгөөд Мандалговь хотын захирагчид Р. Мөнхтогтохыг нэр дэвшүүлэн аймгийн Засаг даргад уламжлахаар болсон байна.
Тус сумын ИТХ- ын 31 мандатын олонхи буюу 26- д нь МАН- аас нэр дэвшигчид сонгогдсон. Анхдугаар хуралдаанаар ИТХ дахь намуудын бүлэг байгуулагдаж, МАН- ын бүлгээс Р. Мөнхтогтохыг сумын Засаг даргад нэр дэвшүүлэн, ИТХ- ын төлөөлөгчдийн олонхи ийнхүү дэмжжээ.
Р. Мөнхтогтох нь СЭЗДС- ийг нягтлан бодогч мэргэжлээр төгссөн. Дундговь аймгийн Аудитын газарт шинжээч, Сайнцагаан сумын Нарлаг багийн Засаг даргаар тус тус ажиллаж байгаад 2012- 2016 онд Сайнцагаан сумын ИТХ- ын даргаар сонгогдон ажилласан байна.
Харин Сайнцагаан сумын ИТХ- ыг ирэх 4 жилд Б. Өлзийбаяр удирдана. Тэрээр МУБИС- ийг биеийн тамир, эрүүл мэндийн багш мэргэжлээр төгссөн. Улаанбаатар хотын 42-р сургуульд багш, Дундговь аймгийн “Эрдмийн далай” сургуульд нийгмийн ажилтан, Дэлгэрхангай сумын сургуулийн захирал, Сайнцагаан сумын “Эрдмийн далай” цогцолбор сургуульд биеийн тамирын багшаар тус тус ажиллаж байгаад сумын ИТХ- ын даргын албанд ийнхүү сонгогдсон байна.
Т. Отгонтуяа