Дорнод тойргийн цэргүүд гурван оронтой хамтарсан цэргийн сургуулилтад оролцоно

Дэлхийд | Дэлхийд бидний тухай
dorjkhand@montsame.mn
2016-11-07 13:09:45

ХАБАРОВСК. /TASS/. "Манай албан хаагчид 2017 онд гадаад улс орнуудын цэргүүдтэй хамтран гурван удаагийн цэргийн сургуулилт хийнэ" гэж ОХУ-ын Дорнод цэргийн тойргийн хэвлэлийн алба өнөөдөр мэдэгдлээ.

Уг мэдэгдэлд "тус тойргийн цэргийн албан хаагчид ирэх оны 8-9 дүгээр сард болох Орос-Монголын хамтарсан “Сэлэнгэ-2017” цэргийн сургуулилтад оролцоно. Мөн Орос болон Энэтхэгийн БХЯ-дын бага хурлын үеэр “Индра-2017” цэргийн сургуулилтыг хийх хугацааг товлоно. Үүнээс гадна 2017 оны 10 дугаар сард Орос-Вьетнамын анхны хамтарсан цэргийн сургуулилт болно” гэжээ.

Тус тойргийн гадаад орнуудын армиудтай  хамтран ажиллах хөтөлбөрийн хүрээнд эдгээр сургуулилтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Г.Доржханд


 

Холбоотой мэдээ