Халтиргаа гулгаанаас болгоомжлохыг анхаарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-11-25 17:48:49

Цас их орж халтиргаа гулгаа ихэссэнтэй холбоотойгоор Сүхбаатар аймгийн нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт халтирч унан, бэртэж гэмтсэн гэх хүмүүс их ирэх болжээ.

Одоогоор 9 хүн явганаас халтирч унан эмчлүүлээд байна. Эмчлүүлэгчдийн дийлэнх нь бага насны хүүхдүүд болон 50-аас дээш насны ахмадууд байна. Зөөлөн эдийн гэмтэл болон шууны яс, шилбэний ясны хугарал их байна. Бүгд зохих эмчилгээгээ хийлгээд явж байгаа. Яг энэ чиглэлээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа хүн байхгүй гэдгийг ЯТТ-ийн их эмч О. Олзбаяр хэллээ.

Авто зам болоод нийтийн эзэмшлийн зам талбайд халтиргаа гулгаа ихээр үүсэж байгаа учир явган зорчигчдын анхаарал болгоомжтой байхыг, мөн бага насны хүүхдийн орой үдшийн цагаар ганцааранг нь явуулахгүй байхыг анхаарууллаа.

Т. Одончимэг

Холбоотой мэдээ