МЧБХ-ны ерөнхийлөгч Я.Содбаатар “Лос-Анжелес-2028” Олимпод Монголын багийг ахална

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
b.munkhzul@montsame.gov.mn
2026-04-16 15:18:24

Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 16 /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний Олимпын Хорооны IX чуулганаар сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл  “Олимпик хаус”-т анхны хурлаа өнөөдөр зохион байгуулжээ.


Тус хурлаар хэд хэдэн асуудал хэлэлцэн баталсны нэг нь 2028 онд АНУ-ын Лос-Анжелесын Олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчийг томилсон шийдвэр байлаа. Тодруулбал, “Лос-Анжелес-2028” зуны Олимпын наадамд оролцох Монголын багийн ахлагчаар Монголын Чөлөөт Бөхийн Холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Я.Содбаатарыг томилсон байна. Түүний хувьд 1.6 жилийн өмнө МЧБХ-ны ерөнхийлөгч, нэг сарын өмнө МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон юм.


Мөн МҮОХ-ны гишүүдийн хурлыг тавдугаар сарын 7-нд зохион байгуулахаар товложээ. Түүнчлэн олон улсын жишигт нийцүүлэн байгууллагын бүтцийг шинэчлэн баталж, ерөнхий менежерийн орон тоог нэмэхээс гадна МҮОХ-ны үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх зорилгоор гишүүдээс бүрдсэн салбар комиссуудыг байгуулахаар шийдвэрлэжээ. 



Холбоотой мэдээ