ОХУ-д спортын чиглэлээр жилдээ 40 орчим оюутан илгээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-03 15:17:54

БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ОХУ-д 2016 оны 11 дүгээр сарын 26-30-нд албан айчлал хийлээ.

Сайдын айлчлалын ажлын хэсэгт Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Биеийн тамир, спортын газрын дарга, МУГТ Ц.Шаравжамц болон бусад албаны хүмүүс оролцжээ. Айлчлалын хөтөлбөрийн дагуу БСШУС-ын сайд Ж.Батсуурь ОХУ-ын Боловсрол, соёл урлаг, спортын сайдуудтай уулзаж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх яриа хэлэлцээр хийжээ.

ОХУ-аас боловсрол, соёл урлаг, спортын салбарт манай улстай хамтран ажиллахад хэзээд бэлэн гэдгээ илэрхийлж манай талын тавих бүхий л санал, хүсэлтийг хүндэтгэн хүлээж авахаа мэдэгджээ.

Айлчлалын үеэр БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, ОХУ-ын Төрийн думын дэд дарга Жуков, ОХУ-ын төрийн думын спорт, аялал жуулчлал, залуучуудын асуудал хариуцсан байнгын хорооны дарга М.В.Дегтярёв, Төрийн думын гишүүн М.Бариев, ОХУ-ын спортын сайд П.А.Колобков нартай уулзаж хэд хэдэн чухал асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.

Тухайлбал, ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр жилд 40 хүртлэх тооны оюутанг ОХУ-ын их дээд сургуульд спортын чиглэлээр суралцуулах; Хоёр орны үндэсний шигшээ багийн тамирчдыг тогтмол хамтарсан бэлтгэлд хамруулах; Спортын барилга байгууламжийн бэлэн зураг төсөл авах; 2020 онд Улаанбаатар хотод болох Азийн хүүхдийн наадмын зохион байгуулалтанд ОХУ бүх талаар туслаж дэмжихээр болжээ.

Д.Өлзий

Холбоотой мэдээ