Дорноговь аймагт 80 гаруй мянган жуулчин зочилжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2016-12-07 14:51:50

Энэ оны 11 дүгээр сарын байдлаар Дорноговь аймагт хил орчмын аялал жуулчлалаар 12500 гаруй орчим, эмчилгээ сувиллын чиглэлээр 1000 гаруй, шашин мөргөл, байгалийн сайхныг үзэж сонирхохоор 70 гаруй мянган жуулчин  зочилжээ.

Тус аймаг аялал жуулчлалын салбарыг аймгийнхаа тэргүүлэх чиглэл  болгох зорилго тавьж “Аялал жуулчлал хөгжүүлэх дэд хөтөлбөр”  2011 онд баталснаас гадна Байгаль орчин, Аялал жуулчлалын яам, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран зохион байуулдаг олон улсын аялал жуулчлалын үзэсгэлэнд түнш аймгаар оролцсон нь орон нутгаа  олон улсад таниулан сурталчлах, аялал жуулчлалыг хөгжүүлэхэд үр дүнгээ өгсөн гэж албаны хүн ярив.

Ирэх онд тус аймгийн ЗДТГ-аас Бүрдэнэ булаг-Хамарын хийд-Ханбаянзүрх хайрхан-Энергийн төвийн чиглэлд маршрут гаргаж аялал жуулчлалын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөж байгаа аж. Тус аймагт  2014 онд  хамгийн их буюу 106 мянга орчим  жуулчин  ирж байжээ.

Х.Эрдэнэбулган

Холбоотой мэдээ