Түвшинширээ сумын ЗДТГ-ын дансыг хаажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2016-12-23 16:05:21

Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын ЗДТГ өртэйн улмаас байгууллагынхаа дансыг хаалгажээ. Ингэснээр ямар нэгэн зарлагын гүйлгээ хийх, ажилчдынхаа цалинг тавихад ч хүндрэлтэй болоод байгаа юм байна.

Одоогоор төсвийн дансаар зарлага гарахгүй, зөвхөн орлого орж байгаа. Нийгмийн даатгалын шимтгэл, татварын хураамж, арьс ширний урамшуулал гээд нийт 21 сая төгрөгийн  өр үүсчээ.

Сумын төсвийн захиран зарцуулах эрх нь засаг даргад байдаг. Гэхдээ дээрх өр хуучин засаг даргын үед үүссэн юм байна. Түвшинширээ суманд засаглал солигдож, шинэ удирдлагуудтай болсон. Төрийн ажлаа үргэлжлүүлэн хийе гэхээр данс нь хаалттай учир ажил олигтой урагшлахгүй байгааг тус сумаас сонгогдсон аймгийн ИТХ-ын төлөөлөгч Ц.Болортуул ярьж байлаа.

Түвшинширээ сум нийгмийн даатгалын шимтгэлээ 10 сараас хойш төлөөгүй байгаа. Одоогоор 7,5 сая төгрөгийн өр байна. Мөн Түвшинширээ сумаас гадна Сүхбаатар, Түмэнцогт гээд  хэд хэдэн сумд мөн өртэй учир дансаа хаалгуулаад байгаа. Гэхдээ эдгээр газууд бүгд төсвийн байгууллага учир ондоо багтан төлөгдөнө гэдэгт найдаж байна хэмээн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга П.Амар хэллээ.

 

Т. Одончимэг

Холбоотой мэдээ