Дуучин Д.Найдандорж анхны бие даасан тоглолтоо толилуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-16 17:51:10

Нийтийн дуунд өөрийн авьяас, хөдөлмөрөөрөө үеийн залуусаа өнгөлж яваа дуучин Д.Найдандорж “Хайраар зөөлөрдөг хорвоо” анхны бие даасан тоглолтоо энэ сарын 30-нд Монгол бөхийн өргөөнөө үзэгч олондоо өргөн барина.

Тэрбээр оюутан ахуй цагаасаа өөрийн уран бүтээлээ туурвиж олны хүртээл болгосон авьяаслаг нэгэн. Өдгөө урын сангаа хэдийнээ арвижуулж нэрийн хуудас болсон уран бүтээлтэй болсон билээ. Түүний анхны цомог "Сэтгэлийн нандин" нэртэй сонсогчдын гар дээр бэлэг болон очсон юм.

Түүний нэрийн хуудас болсон "Сэтгэлийн нандин", "Хайраар зөөлөрдөг хорвоо", "Хоёр буурлаа түшиж яваарай", "Ээжийн цэнхэр нутаг", "Мөрөн хот", "Ээж шүтээн", "Эхийн сэтгэл", "Алтанхан говь минь", "Аавдаа эрхэлсэн нас минь", "Нэг үе-Нэгэн хүслэн" зэрэг бүтээлээ үзэгч, сонсогчдод хүргээд буй.

Тоглолтын тасалбарыг Монгол бөхийн өргөөний кассаар болон "Ноён зууч" 1900-1950 үнэгүй хүргэж байна.

Ж.Болор

Холбоотой мэдээ