Булган аймгийн сайн малчид тодорлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-02-08 09:17:44

Булган аймаг “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийн босгон дээр аймгийн сайн малчны болзлын шалгуур үзүүлэлт хангаж, иргэний үндсэн болон журамт үүргээ биелүүлж, мал сүргээ өсгөх, ашиг шимийг нь нэмэгдүүлэх, үүлдэр угсааг сайжруулах, нийгмийн хариуцлагаа ухамсарлан сайн үйлс бүтээсэн малчдыг “Аймгийн сайн малчин”-аар шалгарууллаа.

Баян-Агт сумын Халтар багийн малчин А.Баттөмөр, Булган сумын 6-р багийн малчин Д.Магсаржав, Бүрэгхангай сумын малчин Дэрст багийн малчин Д.Ядам, Дашинчилэн сумын Лах багийн малчин О.Мөнхбат, Орхон сумын Бүхт багийн малчин Х.Нямсүрэн, Рашаант сумын Аргалхайрхан багийн малчин М.Нямхүү, Сайхан сумын Мануулт багийн малчин Н.Нямбадрах, мөн сумын Хульж багийн малчин Л.Төмөрбаатар, Хишиг-Өндөр сумын Банзар багийн малчин Д.Бямбасүрэн, мөн сумын Жаргалант багийн малчин Р.Оролзод, Хутаг-Өндөр сумын Хантай багийн малчин Г.Баасанжаргал нар “Аймгийн сайн малчин”-аар шалгарлаа.

Сайн малчдыг аймгийн Засаг дарга энгэрийн тэмдэг, 300000 төгрөгөөр урамшуулдаг юм.

М.Батжаргал

Холбоотой мэдээ