“21 Pilots” хамтлагийнхан Грэммийн шагнал авах үеэрээ өмдөө тайлж шидэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
dorjkhand@montsame.mn
2017-02-13 13:54:23

ЛОС-АНЖЕЛЕС. /СNN/. Лос-Анжелес хотноо болж буй Грэммийн шагнал гардуулах 59 дэх удаагийн ёслолын үеэр “21 Pilots” хамтлаг “Best Pop Duo” буюу “шилдэг поп хоршил”-оор тодорчээ.

Тус хамтлагийн хоёр гишүүн болох Тайлер Иосеф, Жош Дан нар шагнал авахаар тайзан дээр гарсныхаа дараа өмдөө тайлж шидсэн байна.

Шагнал авсныхаа дараа тэд ярихдаа “Грэммийн шагнал гардуулах ёслолыг бид хамтдаа өмнө нь үзэж байхдаа дотуур өмднөөс өөр хувцас өмсөөгүйгээ анзаарсан. Тэгээд хэрвээ Грэммийн шагнал хэзээ нэгэн цагт хүртвэл дотуур өмдтэйгөө шагналаа гардаж авна гэж бид бие биедээ амлаж байсан юм” гэжээ.

Г.Доржханд

 

 

Холбоотой мэдээ