“Цөмөөхэй” бүжгийн жүжигт оролцох хүүхдүүдийг сонгон шалгаруулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2015-10-19 18:24:03

“Цөмөөхэй” балетад оролцох хүүхдүүдийн бүртгэл эхэллээ.

Тоглолтод мэргэжлийн сонгодог бүжигчдээс гадна сонгодог бүжигт хүсэл сонирхолтой хүүхдүүд оролцож дүр бүтээх боломжтой юм. Тус бүжгийн жүжигт 8-15 насны хүүхдүүдээ бүртгүүлж болох бөгөөд МУГЖ Д.Алтанхуяг болон мэргэжлийн багш нар сонгон шалгаруулалт явуулж, энэ жилийн “Цөмөөхэй баатрууд”-ыг шалгаруулна.

Өнгөрсөн жил энэхүү бүжгийн жүжигт  200-300  хүүхэд дүр бүтээж оролцож байсан бол энэ жил 150 хүүхэд  сонгон, бэлтгэлд хамруулах ажээ. Бүртгэл ирэх сарын 5-ныг хүртэл үргэлжилнэ.

Ж.Болор

Холбоотой мэдээ