Хилийн цэргийн ангийн дэргэд гардан тулааны клуб байгуулагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл аймаг дахь Монгол Улсын баатар Л.Даваадоржийн нэрэмжит Хилийн 0257-р ангийн дэргэд "Тайгын нударга" гардан тулааны клуб шинээр байгуулагдан нээлтээ хийв.
Тус клуб нь эх орныхоо дархан хилийг хамгаалж буй хилчин залуусын бие бялдарыг хөгжүүлэх, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, орон нутагтаа гардан тулааны урлагийг хөгжүүлэх, сурталчлах зорилгоор монголын бие хамгаалах урлаг, гардан тулааны холбооны албан ёсны гишүүн болон үүсэн байгуулагдаж байгаагаараа онцлогтой гэнэ.
“Тайгын нударга” клубын нээлтийн үйл ажиллагаанд аймаг орон нутгийн удирдлагууд, хууль хяналтын байгууллагын төлөөлөл, Монголын гардан тулааны холбооны удирдлага, тамирчид болон хилийн 0257-р ангийн дэргэдэх “Хилчин харгуй” хамтлаг, Үндэсний лаборатори "Эрдмийн далай" цогцолбор сургуулийн сурагчид оролцож мэндчилгээ дэвшүүлж гардан тулааны олон үзүүлбэрээс үзүүлж сонирхууллаа.
Б.Гантуяа