Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн танилцуулга сургалтыг онлайнаар явууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-02-16 09:55:09

Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын албан хаагчдад шинээр мөрдөгдөж буй “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль”-ийн танилцуулга сургалтыг Цагдаагийн ерөнхий газрын Хуулийн хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн дэд хурандаа Б.Цэнгэлбаяр өгч онлайн сургалтыг зохион байгуулав.

Сургалтаар шинээр батлагдсан хуулийн талаарх мэдээллийг өгч, хуулийн хэрэгжилтийг хангахад анхаарах асуудлын талаар зөвлөмж өгч, асуулт, хариултын журмаар харилцан мэдээлэл солилцож 90 гаруй албан хаагчид сургалтанд оролцов. Хөвсгөл аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй 312 өрхөд 156 хүүхэд амьдарч байгаа судалгаа гарчээ.

Сүүлийн үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдсээр байгаа бөгөөд аймгийн Цагдаагийн газар ирж байгаа дуудлагын 50 хувийг гэр бүлийн хүчирхийллийн дуудлага эзэлж байгаа ажээ.

Б.Гантуяа

 

Холбоотой мэдээ