Нутгийнхаа ахмадуудад гарын бэлэг өгчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2017-02-20 16:27:07

Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Сэврэй сумын Сайншанд багийн уугуул н.Сэргэлэнбаатар, н.Отгонжаргал нар сумынхаа 90-ээс дээс насны ахмадуудад гарын бэлэг өгсөн байна.

Тэд аймгийн Цогтцэций суманд ажиллаж амьдар бөгөөд Монголын төрт ёсны их баяр сар шинээр ийнхү нутгийнхаа өндөр наснуудыг баярлуулжээ. Мөн нутгийнхаа золголтын идээ, сар шинэд зориулсан бөхийн барилдааны бай шагналыг сумынхаа удирдлагуудад гардуулан өгчээ. Хэдийгээ өөрийнхөө сумаас өөр газар ажиллаж амьдарч байгаа ч нутгаа гэсэн сэтгэлээр ийнхүү зон олноо баярлуулж байгаа талархаж байгаагаа тус сумын удирдлагууд хэллээ.  "Хүн бүхэн энэ хоёр залуу шиг байвал эх оронд минь хөгжил хурдтайгаар ирнэ" гэж Сэврэй сумын Засаг дарга Б.Батсайхан онцоллоо.

Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ