Өрхийн мэдээллийн санг шинэчлэх судалгаанд 28000 өрх хамрагдана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-08 14:45:19

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Гурван жилд нэг удаа явагддаг Өрхийн мэдээллийн нэгдсэн санг шинэчлэх судалгаанд Хөвсгөл аймгийн 34000 өрхөөс 28000 нь хамрагдана.

Судалгаанд 0-18 нас хүртэлх хүүхэдтэй өрх бүр хамрагдах ба 2013 оноос хойш шинээр гэр бүл болсон, өрхийн амьжиргааны түвшинд өөрчлөлт гарсан гэж үзэж өргөдөл гаргасан иргэд хамрагдах гэнэ. Хөвсгөл аймгийн Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас судалгааны ажлыг хийх 100 гаруй иргэдэд сургалт явуулж юуг анхаарч ажиллах талаар мэдээлэл зөвлөгөө өглөө.

Судалгаа явагдсанаар өрхийн мэдээллийн нэгдсэн сантай болох, өрхийн амьжиргааны өөрчлөлтөнд орсон өөрчлөлтийг судалж тохирох үйлчилгээнд хамруулах, зорилтот бүлгийн иргэдийг төр засгаас үзүүлж буй төсөл хөтөлбөрт хамруулах зэрэг олон үр дүн гарах ажээ.

Б.Гантуяа 

Холбоотой мэдээ