Дорнодын гэрэл зурагчид чууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2017-03-29 11:30:09

Дорнод /МОНЦАМЭ/. Дорнод аймгийн Гэрэл зурагчдын холбооны хоёрдугаар чуулган саяхан болж өнгөрлөө.

Тус чуулганаар өнгөрсөн онд холбооноос хийсэн ажлаа тайлагнаж цаашид хийж хэрэгжүүлэх ажлынхаа талаар ярилцаж гишүүнчлэлээ шинэчлэв. Дорнод аймгийн Гэрэл зурагчдын холбооны тэргүүнээр И.Ариунбат ажиллаж, холбоо 40 гаруй гишүүнтэй ба гэрэл зургийн салбарт ажиллаж буй нь хориод юм байна.

Мөн “Гэрэл зураг сонирхогч залуусын нэгдэл” байгуулж хамтдаа зурганд гарах, цахим ертөнцөөр бүтээлээ бусдад танилцуулах гэхчлэн ажлыг хийсээр хоёр жил гаруй хугацаа өнгөрчээ. “Дорнод аймгийн гэрэл зураг сонирхогчдын групп” пейж хуудаснаас Дорнодын гэрэл зурагчдын бүтээлүүдтэй танилцах боломжтой юм. Чуулганд Монголын гэрэл зурагчдын холбооны дэд тэргүүн, МОНЦАМЭ агентлагийн Гэрэл зургийн сурвалжлагч Б.Чадраабал урилгаар оролцож уран бүтээлчдэд сургалт зохион байгуулав.

Дорнод аймгийн Гэрэл зурагчдын холбоо байгуулагдаад  17 жил болжээ. Энэ хугацаанд улс бүсийн болон хөрш орнуудад удаа дараа үзэсгэлэн гаргаж байсан. 2015 онд тус аймгийн гэрэл зурагчид өөрсдийн бүтээлээр үзэсгэлэн гаргаж, “Дорнод талын гэрэл зурагчид” ном хэвлүүлжээ.

Б.Туяа

Холбоотой мэдээ