Морин хуурын чуулгын “Novel Melody” тоглолт 4 дэх жилдээ эгшиглэнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Морин хуурын чуулга уламжлал болон зохион байгуулдаг “Novel Melody” тоглолтоо дөрөв дэх жилдээ Улсын Филармонийн тайзнаа энэ сарын 16-нд толилуулна.
Тус чуулгын уран бүтээлчдийн мэргэжил, ур чадварыг харуулсан тоглолт жил бүр шинэ дуугаралт, өнгө аяс, агуулга гээд шинэлэг байдгаараа өвөрмөц билээ. Энэхүү тоглолтод Монголын шинэ залуу хөгжмийн зохиолч Т.Пүрэвсүх, Японы Ryuichi Sakamoto, Францын Claude Debussy, Manuel Ponce, Gabriel Faure зэрэг зохиолчийн бүтээл эгшиглэх юм.
Тоглолтод Морин хуурын чуулга удирдаачаар Д.Түвшинсайхан, Н.Жигжиддорж нар ажиллах бол урилгаар жазз дуучин А.Оюундарь Францын алдарт дуучин Эдит Пиафын дуунаас сонгон дуулах аж.
Ж.Болор