Булган сумын нэдүгээр сургуулийн сагсчид тэргүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2017-04-11 08:55:55

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн өсвөр үеийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнд 7 сум, 4 байгууллагын 258 тамирчид оролцож, багийн дүнгээр Н.Бат-Эрдэнэ багштай Булган сумын ерөнхий боловсролын 1-р сургууль тэргүүлж, Д.Доржгочоо багштай Булган сумын "Эрдмийн өргөө" цогцолбор сургууль, н.Сэргэлэн багштай Хялганат тосгоны сургууль эхний байрт шалгарлаа.

Эрэгтэй баг тамирчдаас Булган сумын "Эрдмийн өргөө" цогцолбор сургууль, Булган сумын ерөнхий боловсролын 1-р сургууль, Биеийн тамир спортын газар, эмэгтэй баг тамирчдаас Булган сумын ерөнхий боловсролын 1-р сургууль, Хутаг-Өндөр сумын сургууль, Хялганат тосгоны сургуулийн баг тамирчид эхний гурван байр эзэллээ. 

Ардын боловсролын тэргүүний ажилтан, спортын мастер агсан Д.Түмэндамбын нэрэмжит өсвөр үеийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээний ёсллолын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, аймгийн Засаг дарга З.Батзориг, Булган сумын Засаг дарга Д.Наранбаяр, аймгийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны дарга Т.Баттулга нар оролцлоо.

М.Батжаргал

Холбоотой мэдээ