“Цаатан фестиваль” долдугаар сарын 06-07-нд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаатан иргэдийн өвөрмөц аж амьдрал, соёл, ёс заншил, бөөгийн ёс заншилыг түгээн дэлгэрүүлэх, амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх, тоо толгой нь цөөрч байгаа цаа бугыг хамгаалах зорилго бүхий “Цаатан фестиваль” энэ оны долдугаар сарын 06-07-нд болно.
“Хөвсгөл Мон Трэйвел” компанийн санаачлагаар 11 дэхь жилдээ болж буй энэхүү арга хэмжээ “Далай тур” жуулчны баазад болно. Фестивалийн үеэр “Хөвсгөл Монголын Алтан Хоймор” ураг зураг, гар урлалын үзэсгэлэн худалдаа, цаатны отогт зочилж аж амьдралтай нь танилцах аялал зэргийг зохион байгуулна. Мөн Хөвсгөл нуур орчмын аялал, галын наадам, бөөгийн дуудлагын ёслол зэрэг сонирхолтой арга хэмжээнд оролцох боломжтой юм.
“Цаатан фестиваль” нь “Дэлхийн эвент” танилцуулгад орсон аялал, жуулчлалын томоохон арга хэмжээ юм.

Ч.Ариунболд