Шинэ-Делид машингүй өдөр болов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
aminaa@montsame.mn
2015-10-23 14:43:10

ШИНЭ-ДЕЛИ. /CNN/. Дэлхийн хамгийн их бохирдолтой хот агаараа цэвэршүүлэхийн тулд машингүй өдрийг зарлаж, туршиж байна.

Шинэ-Делийн зам тээврийн салбарын удирдлагууд пүрэв гарагийн өглөө таван цаг хотын байнга түгжрээтэй байдаг алдарт “India Gate” дагуу 6 километр замаар явахгүй байхыг жолооч нараас хүсчээ.

Энэ нь сар бүрийн 22-нд замын янз бүрийн хэсгүүдэд хэрэгжүүлэх машингүй өдрийн эхлэл бөгөөд хотын агаар, замын бохирдолтой тэмцэх гэсэн Засгийн газрын аргаа барсан оролдлого юм. 

Дели мужийн Ерөнхий сайд Арвинд Кэжривал энэ үйл явдлыг нээхээр унадаг дугуйн цувааг тэргүүлсэн байна.

Х.Аминаа

 

Холбоотой мэдээ